Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕББДС-д "Цахим сургалт" төсөл амжилттай хэрэгжиж байна.
Уг төслийн санхүүжүүлэгчээр Мобиком компани, гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуулийн туршлагатай баг ажиллаж байна.
"Мэдээлэл технологийн дэвшлийг сургалтад ашиглах багшийн чадварыг сайжруулах замаар багшийн үнэлэмж, ур чадварыг дээшлүүлэх, багш-сурагч- эцэг эхийн харилцааг бүтээлч болгох эрхэм зорилго дор хэрэгжиж буй энэхүү төслийн 2-р шатны сургалт 2012.01.16-01.22-ны хугацаанд явагдана.
Төслийн сургагч багш нар, сургуулийнхаа мэргэжил нэгт багш нартаа ажлын өндөр амж...