Байгаль нуур нь Оросын өмнөд Сибирт Иркутск хотын ойролцоо оршдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу.

“Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм.

Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм.

Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ.

Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм байна.

  

Чингис хаан өмнийн цагаан хэрмээс умрын Байгаль нуур, дорнын Эргүнэ хунаас өрнийн Алтай хүртэлх газар нутгийг захирч байсан. Ямартай ч Чингис хааны үед бидны нутаг байсан бөгөөд XYII зууны сүүлийн хагас, XYIII зууны эхэн Оросууд монголын хилд хэдийн тулж, 1645 онд Байгаль нуурын орчмын газар нутгйг эзэлсэн байна.

МОНГОЛЫН ГАЙХАМШИГ, БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГ, ТҮҮХИЙН ҮНЭН.